Жастин Бибер гэрлэснээ нотлов

Өнгөрсөн есдүгээр сараас эхлээд л Жастин Бибер болон Хэйли Болдуин нарын гэрлэлтийн талаар яриа түгсэн. Хэдийгээр гэрлэх гэж буй тухай мэдээлэл хангалттай цацагдсан ч залуус хос үнэн эсэхийг нь нотлох гэж яарахгүй байлаа.

Хэйли Болдуин инстаграмын хаягаа haileybieber болгон өөрчилж, хамтарсан брэнд гаргахаар зэхэж буй талаар мэдээлснээр тэднийг гэрлэлтээ бүргүүлчихсэн байж магадгүй гэж хэвлэлүүд таамаглах болсон.

Тэгвэл одоо Жастин Бибер гэрлэснээ цөөн хэдэн үгээр нотолжээ. Тэрбээр Хэйлитэй хамтдаа яваа зургийг оруулаад “Миний үзэсгэлэнт эхнэр” гэсэн тайлбар бичсэн байна.

news1.mn

 

SHARE