УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахыг хуульчлаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

Үндсэн хуулийн цэц  өчигдрийн Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуульд ,“Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлжээ.

Сонгуулийн үр дүнгээр байгуулагддаг УИХ болон орон нутгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар үздэг. Тухайлбал УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдож тангараг өргөн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн УИХ-ын гишүүнд хүлээлгэх энэ төрлийн хариуцлагыг хуульчлаагүй нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан. Мөн Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц  гаргажээ.

 

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

 

SHARE