Д.Тогтохсүрэнг томилох эсэхийг эцэслэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг томилох эсэхийг эцэслэж шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн 1991-1996 онд-Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга, 1996-2000 онд-Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, 2000-2008 онд-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2016 онд-Өвөрхангай аймгийн Засаг дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Бүлгийн хуралдаан өнөөдөр 13:00 цагт товлогджээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE