Усны машин авах тендерт бохирын машины төсөл “шалгарчээ”

Ховд аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас 29.8 сая төгрөгийг Хот тохижуулах газарт усны машин худалдан авах тендерт зарцуулсан хэргийг АТГ-т шалгаж байна.

Учир нь уг тендерт шалгарсан нэр бүхий компанийн нийлүүлсэн автомашиныг шалгахад 1999 онд үйлдвэрлэсэн тусгай зориулалтын буюу бохирын автомашин байжээ. Тендерт зарлагдсан усны автомашинаас өөр зориулалтын авто машин худалдан авсан асуудлыг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж:News1.mn

SHARE