Хятад аялагчдын сураг гараагүй байна

 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд ууланд аялахаар явсан БНХАУ-ын хоёр иргэн сураггүй болсоор 18 хонож байна. Тэднийг эрэн хайх ажил үргэлжилсээр байна.

Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0275 дугаар ангийн албан хаагчид, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны ажилтнууд оролцсон эрэн хайх багийнхан өчигдөр 20.25 цаг хүртэл эрлийг зогсоож өнөөдөр 08:00 цагаас дахин эхлүүлжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE