Монгол Улс хууль бус хөрөнгө буцаах сүлжээний удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

Индонезийн Бали хотноо Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөв. Хуралд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид оролцжээ.

ARIN-AP сүлжээ нь 21 гишүүн улс болон 8 олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах, гадаад улсад байршуулсан хууль бус хөрөнгийг буцаахтай холбоотой асуудлаар гишүүн орнуудынхаа хүрээнд мэдээлэл солилцох, албан хаагчдын чадавх сайжруулах сургалт, семинар зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг юм байна.

Хурлаас Удирдах зөвлөлийн 9 гишүүний нэгээр Монгол Улсыг сонголоо.   Удирдах зөвлөлд Монгол Улсаас гадна Австрали, Шинэ Зеланд,  БНСУ, Япон, Тайланд, Индонез улсууд болон НҮБ-ын Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх алба, Европын орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (CARIN) гишүүнээр, Дэлхийн банк ажиглагчийн статустай оролцдог ажээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE