ХХААХҮЯ-ны ажилтнуудыг үргэлжлүүлэн хорихоор болов

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгосон асуудлаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг нарын хүмүүсийг АТГ-аас цагдан хорьсон. Прокурорын саналаар тэдний цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ.

Тэднийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас бага хүүтэй зээл авахдаа өөрсдийн албан тушаалын байдлыг урвуулан ашигласан хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE