Монгол дахь KOICA-гийн ажилтан амиа хорлохыг завджээ

БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсад томилогдож ажиллаж буй KOICA-гийн ажилтнууд амиа хорлохыг завдсан тухай мэдээллээ. Тус байгууллагын дарга Пак Му ажилтнууд руугаа байнга хашгирч, хараал тавьж зүй бус аашилдаг байжээ. Энэ үйлдэл нь байнга давтагдсанаас ажилтнууд стресст орж нэг ажилтан зам руу гүйн орж амиа хорлохыг завджээ.

БНСУ дахь дээд удирдлагууд руугаа уг байдлыг мэдээлснээр Монгол дахь салбарын захиралд арга хэмжээ авч албан тушаалаас нь огцруулжээ.

KOICA нь БНСУ-ын гадаад дахь буцалтгүй хамтын ажиллагааг эрхэлдэг Засгийн газрын хандивын байгууллага юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

 

SHARE