Марсело: Сэтгүүлчид хөлбөмбөг тоглож чаддаггүй болохоороо…

 

Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод Испанийн “Реал Мадрид” Чехийн “Виктория Пльзень”-ийг 2:1-ээр хожсоны дараагаар Хулен Лопетегиг халах эсэх тухай асуултыг хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч тавьжээ. Харин Марсело ийм хариулт хэлсэн байна.

“Лопетеги гайхалтай сайн дасгалжуулагч. Ажлаа ч сайн хийж байгаа. Сэтгүүлчид л түүнийг шүүмжилж, хямралын тухай яриа гаргаад байгаа юм. Сэтгүүлч та нар багийн дотоор уур амьсгалыг муутгах гэж их хичээх юм. Та нар өөрсдөө хөлбөмбөг тоглож чаддаггүй болохоор атаархдаг байх.

Би гоолоо биеийн бэлтгэлийн дасгалжуулагч Антонио Пинтуст зориулсан. Тэр ажлаа маш ажлаа их сайн хийдэг. Өөр багт очих тухай ярианы талаар бол надад хэлэх юм алга. Учир нь надад өөр багаас санал ирээгүй. Би бол цэвэр мадридиста” гэж Марсело өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE