Хуулийнхан санхүүгийн мөрдлөгөөр номын дуу сонсов

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга”-ын төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Авлигатай тэмцэх газрын урилгаар зочид Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий Прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Гаалийн ерөнхий газрын удирдлагуудыг оролцуулан “Санхүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгах стратеги, менежмент” сэдэвт семинарыг зохион байгуулжээ.

Санхүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгахад мэргэшсэн мөрдөгчдөөс гадна хэргийн мөрдлөгийг удирдан, зохион байгуулж, стратеги боловсруулах нь удирдах албан тушаалнуудын зайлшгүй хийх ёстойг албаныхан онцолж байна. Иймд дээрх арга хэмжээ нь холбогдох байгууллагуудын удирдлагуудыг нэг дор цуглуулж, олон улсын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах болон дотоодын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэнээрээ ач холбогдолтой үйл ажиллагаа болжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE