Хабиб Нурмагомедовын аав даага нэхэх тулааны болзлыг зарлав

 

UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедовт ялагдсаныхаа дараахан Конор Макгрегор даага нэхэх тулаан хүсч буйгаа мэдэгдсэн нь тодорхой болсон. UFC-гийн ерөнхийлөгч Дэн Уайт болон Хабиб Нурмагомедовын талд Конор Макгрегор энэ хүсэлтээ албан ёсоор тавьж, Оросын тулаанчид бид 15 сая ам.доллар амласан тухай ч дуулиан дэгдсэн.

Тэгвэл Хабибын аав Абдулманап Нурмагомедов даага нэхэх тулааныг зөвшөөрч болох болзлыг тулгасан байна.

“Хабибт тэд нар арай л бага өгөөд байх шиг. Өмнө нь Конорт гурав дахин их мөнгө өгч байлаа. Харин одоо бид Конороос тав дахин ихийг авахыг хүсч байна. Хабиб өрсөлдөгчдөө илт давамгайлж, бууж өгтөл нь боож унагасан.

Хэрвээ Конор тулалдмаар байвал эхлээд Ислам Махачев, Тони Фергюсон нартай октагонд гараад үзэг” хэмээн Абдулманап Нурмагомедов өгүүлжээ.

news1.mn

SHARE