Зөөгч нар үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг завшжээ

Үйлчилгээний газрын зөөгч нар үйлчлүүлэгчдийнхаа картнаас их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарчээ. Тодруулбал, Төрийн ордны дэргэдэх франц ресторанд ажилладаг 18-25 насны Н, Э, Д нарын гурван этгээд тооцоо хийхдээ карт ашигласан иргэнэс 6 сая төгрөг завшсан байна. Тэд нийт 19 хүнийг ийм үйлдлээрээ хохироожээ.

Гэмт этгээдүүд үйлчлүүлэгчдийн картных нь дөрвөн оронтой нууц кодыг нь төхөөрөмжид уншуулахдаа туузан мэдээллийг нь хуулдаг байжээ. Хуулсан мэдээллээ тусгай төхөөрөмж ашиглан мөнгө завшдаг байсан байна.

Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE