Меланиа Трамп: Бид нотолгоотой хүчирхийллийг л зарлах ёстой

 

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп хэвлэлийнхнээс дөлж явах дуртай нэгэн. Гэлээ ч Африкийн орнуудаар айлчлахдаа ABC телевизэд томоохон ярилцлага өгчээ. Ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс Бретт Каваног АНУ-ын Дээд шүүхийн гишүүнээр томилж буй явдлын талаар асуужээ.

Бретт Кавано нь эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэгт удаа дараалан сэжиглэгдэн, алдар нэрэнд нь мөнхийн хар толбо суусан нэгэн юм. Гэтэл АНУ-ын хууль шүүхийн байгууллагын хамгийн өндөр албан тушаалуудын нэг болох Дээд Шүүхийн есөн гишүүний нэгээр томилогдож буйд 300 гаруй эмэгтэй нэгдэн дургүйцлээ илэрхийлж байгаа юм.

“Бид эмэгтэйчүүдийг дэмжиж, тэдний үгийг сонсолгүй яахав. Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүдийн үгийг бус мөн эрчүүдийнхийг ч сонсох ёстой. Би эмэгтэйчүүдийн талд байдаг хүн. Гэхдээ аливаа зүйлд нотолгоо хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхэн заримдаа баримтгүй худал мэдээлэл цацдаг тул бид нотолгоотой хүчирхийллийн тухай л зарлах ёстой. Хөдөлшгүй нотолгоотой байж л хэн нэгнийг буруутгах хэрэгтэй” гэж Меланиа Трамп өгүүлжээ.

.

News1.mn

 

 

SHARE