“Платинум ланд” ХХК хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон байгаль орчны удирдлагын тогтолцооны стандартуудыг амжилттай нэвтрүүллээ

“Платинум ланд” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, газрын хэвлийн нөхөн сэргээлт, ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын чиглэлээр нийт 130 гаруй ажилтантай Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, Монгол Улсын байгаль орчин, уул уурхайн холбогдох хууль тогтоомжуудаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн уул уурхайн эдэлбэр газрын нөхөн сэргээлтийг бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад үлгэр жишээ болохуйцаар гүйцэтгэж байгааг төрийн захиргааны холбогдох байгууллагуудаас үнэлэн улсын хэмжээнд “Тэргүүний нөхөн сэргээлт” хийсэн аж ахуйн нэгж, байгууллагаар 3 удаа тодруулж шагнажээ.

Мөн нийгмийн даатгалын хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллаж байгууллага, хамт олноо амжилттай удирдаж нийгмийн хамгааллын салбарт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж “Тэргүүний шимтгэл төлөгч”, “Toпаж ахуйн нэгж, “Оны тэргуүний шимтгэл төлөгч” байгууллагаар удаа дараалан шагнагдсан байна.

Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017” уралдаант шалгаруулалтад 1 дүгээр байр эзэлжээ. Болзошгүй гамшгаас хамгаалах, тэмцэх, урьдчилан сэргийлэх эрхэм үйлсэд идэвхи санаачлагатай ажиллаж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд хөдөө орон нутагт анх удаа “Төвийн бүсийн уурхай, уулын үйлдвэрүүдэд тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах онол, арга зүйн сургалт, дадлага”- ыг 2018 оны 8 дугаар сарын 25, 26-ны амжилттай зохион байгуулж, манлайлан оролцсоныг ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас тэмдэглэн талархал илэрхийлсэн байна.

Түүний зэрэгцээ Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх, нэн шаардпагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авч хандивлах зэргээр ажиллаж ирсэнийг тус тус тэмдэглэж байна.

Эрсдэл өндөртэй уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буйн хувьд эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлж, хамгаалах, аливаа эрсдэлийг урьдчилан таньж, арилгах, ажлын байрны таатай нөхцөлийг бүрдүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, уул уурхайн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг үлгэр жишээ гүйцэтгэх хүрээнд 2017 оноос эхлэн үйл ажиллагаандаа олон улсын Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо BS OHSAS 18001:2007, Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2015 стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж ирсэн бөгөөд улмаар 2018 оны 8 дугаар сард олон улсын эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаар аудит хийлгэн баталгаажуулж гэрчилгээгээ гардаж авсан байна.

SHARE