Цэрэг татлага энэ сарын 19-нд эхэлнэ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-21-ний өдрүүдэд ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээрзохион байгуулагдах гэж байна. Дүүргийн хэмжээнд хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлсэн бөгөөд цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж дүүргийн цэрэг татлагын байранд очих ёстой юм.

Харин Зөрчлийн тухай хуулиар цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог юм.

SHARE