Тэдний ирц бүрдсэнгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2018.8.22./ 14:00 цагаас хуралдахаар товлогдсон. Гэвч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшилсон байна.

Энэ нь 2018 оны долдугаар сарын 10-наас хойш үргэлжилж байгаа юм байна.

Хэрвээ Хууль зүйн байнгын хороо хуралдсан бол УИХ-ын ээлжит бус чуулганы талаар ярих байв.

Дашрамд хэлэхэд ,Хууль зүйн байнгын хорооны 18 гишүүнтэй. Дарга нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, гишүүдэд нь  нь Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Энхболд, С.Эрдэнэ нар багтдаг юм.

Харин өнөөдрийн зарлагдсан хуралд О.Батнасан, Л.Мөнхбаатар, Н.Учрал, С.Эрдэнэ нарын гишүүд ирээгүй байна.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE