Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр Д.Оюунхоролын охины хуриманд уригджээ

Намрын тэргүүн сарын билэгт сайн өдрүүд ирж, хурим найр ч тасрахгүй байна.

Тэгвэл энэ өдрүүдээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын охин айлын бэр болж, хуримаа хийжээ.

Эрхэм гишүүний охины хуриманд улс төр, урлагийн “одууд” битүү цугласан ч, хэвлэлийнхэнд бол “хаалттай” болсон байна.

Сонирхуулахад, энэ хуримын хамгийн содон зочид нь Оюутолгойн гэрээ, оффшорын асуудлаар хууль хяналтынханд шалгуулж буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нар байжээ.

Тэд хуримын үйл ажиллагааны туршид МАН-ынхан голлож дүүргэсэн “улстөрчдийн ширээ”-нд тухалсан байна.

Дашрамд дуулгахад, Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрыг “аав”-ынд хэд хонохдоо эр хүн шиг байсан. Бас хэргээс мултрахын тулд журмын нөхрөө барьж өгөөгүй гэх яриа нэлээд гарч байгаа. Нөгөөтэйгүүр, зөвдөж ч буруутаж ч Монголын улс  төрийн бодлогыг тодорхойлж явсан энэ хоёр эрхэм яахын аргагүй найзууд гэдгээ амьдралын энэ “донсолгоо”-той үедээ ч хамтдаа байж харуулж байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn Д.Очир

 

SHARE