Ж.Батзандан: Ах маань надаас өмнө 1995 оноос хойш төрийн өндөр алба хашиж яваа хүн

Засгийн газраас ЗТХЯ-ны удирдлагуудыг  чөлөөлсөнтэй холбоотой элдвийн яриа, хэл ам тасрахгүй байна.

УИХ дахь АН-ын бүлэг “Зөвхөн ЗТХЯ-ны удирдлагуудыг, ганц сайдыг чөлөөлөөд зогсохгүй Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой” гэж мэдэгдсэн. Энэ сацуу УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараана гэсэн юм.

Харин Ж.Батзандангийн мэдэгдлийг ахыг нь ажлаас чөлөөлснөөс боллоо гэж улс төрийн хүрээнд тайлбарлаж, зарим хэвлэлд бичсэн. Учир нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Батзанданы ах юм. Харин Ж.Батзандан гишүүн үүнийг үгүйсгэж “Ах дүү есүүлээ. Хамгийн бага нь би. Малчин, жолоочоос эхлээд профессор, докторууд  ч бий. Өнөөдрийг хүртэл эгч, ах нар маань намайг дэмжиж, урам зориг өгч байснаас би тэдэндээ дэм тус болж байгаагүй. Харин ч алдаа гаргалаа гээд ажлаас нь халуулж байсан удаатай. Сая төмөр замын ослоос болж ажлаа өгсөн ах маань надаас өмнө, 1995 оноос хойш төрийн өндөр алба хашиж яваа хүн. Харин би 2004 оноос улс төрд орж ирсэн. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Ер нь төрийн албанд зүтгэж буй хүн бүр төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой. Цаг нь ирэхээр үг дуугүй ажлаа өгөөд явдаг байх ёстой” гэсэн тайлбарыг хийлээ.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE