Л.Оюун-Эрдэнэ ээ, зүүднээсээ сэр!

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хаврын чуулганы тѳгсгѳл хавиас эхлээд УИХ-ын дарга М.Энхболд руу ноцож эхэлсэн. Ажил хэрэг болоогүйг нь хууль хяналтын байгууллагынхан аль хэдийнэ тогтоочихсон “60 тэрбум”-ын ярианд оролцсон гэдгийг шалтаг болгон зууралдсаар ѳнѳѳг хүрэв. Үнэн хэрэгтээ тэр бичлэг хэдэн хүний яриа тѳдий зүйл л байсан байдаг. Ямар ч намын даргын ѳрѳѳ, эсвэл даргын эргэн тойрныг “чагнавал” энэ байтугай л яриа бичигдэж таарна. Энэ тов тодорхой юм. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ түүнтэй “зуудаг нохой” шиг зууралдсаар байгаа юм. Тэр даварсаар УИХ-ын дарга М.Энхболдыг энэ сарын 20-ны ѳдѳр гэхэд “60 тэрбум”-ын ярианд оролцсоныхоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмнээс уучлалт гуйх, “60 тэрбум”-ын гэх хэргийг сэргээлгэхээр прокурорт хандах, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах гэсэн гурван шаардлагыг тавьжээ.
Ингэхэд Л.Оюун-Эрдэнэ гэж хэн бэ. Хэн болоод хэний ѳѳдѳѳс дѳвчигнѳѳд байна вэ гэдгийг заавал ярих хэрэгтэй юм. М.Энхболд бол Монгол Улсыг XX зууны сүүлчээс XXI зууныг дамжуулан ѳнѳѳг хүртэл удирдаж буй цѳѳхѳн хүний нэг юм. Аль 1980-аад оны сүүлчээс улс орондоо хүч хѳпѳлмѳрѳѳ ѳгч эхэлсэн хүн. Тэрээр 1987-1989 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989 – 1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн, 1991 – 1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992 – 1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996 – 1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан.
Мѳн М.Энхболд 1997-2005 онд Нийслэлийн МАХН-ын хорооны дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхад Л.Оюун-Эрдэнэ дѳнгѳж дээд сургууль тѳгсѳѳд 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч гэсэн ажлыг эрхэлж байлаа. Түүнчлэн М.Энхболдыг 2005-2008 онд УИХ-ын гишүүн, 2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дарга, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхад мань Л.Оюун-Эрдэнэ 2006 онд “Дэлхийн зѳн” ОУБ-ын Бүсийн захирал гэдэг ажилтай байв. Улмаар М.Энхболд даргыг 2007-2012 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, 2008-2012 онд УИХ-ын гишүүн байхад ѳнѳѳх Л.Оюун-Эрдэнэ 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009 онд МАН-ын Удирдах зѳвлѳлийн ХЭГ-ын дарга хийж байжээ. Харин М.Энхболд даргыг 2012-2016 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга байхад Л.Оюун-Эрдэнэ АНУ-д сурч байв. Ингээд М.Энхболдыг 2013-2017 онд Монгол Ардын Намын дарга байхад АНУ-аас ирж тойрог аваад сонгуульд нэр дэвшжээ. 2016 оны сонгуулиар М.Энхболд дѳрѳв дэх удаагаа, Л.Оюун-Эрдэнэ анх удаа УИХ-ын гишүүн болов. Харин энэ сонгуульд намаа үнэмлэхүй ялуулсан М.Энхболд УИХ-ын дарга болсон юм.
 
Ингээд харахаар М.Энхболд Л.Оюун-Эрдэнэ хоёрын хооронд алд дэлэм байтугай зай байна. Үзсэн харсан, мэдсэн чадсан, явсан сууснаараа хаана нь ч хүрэхгүй. Шуудхан хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ бол Монгол тѳрийн босгыг анх удаа алхаж орж ирсэн учраа ч мэдэхгүй хүүхэд юм. Ингэж попорч байхын оронд М.Энхболд даргын улс тѳрийн туршлага сэлтээс нь суралцсан бол ѳѳрт нь ѳлзийтэй байв. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдыг ажил хэрэг болоогүй нь аль хэдийнэ тодорхой болчихсон яриа тѳдий зүйлээр ард түмнээс уучлалт гуйлгана гэсэн зүүднээсээ сэрэх хэрэгтэй. Тэмээ туйлаад тэрэг эвдэхгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэсэн ардын үг бий билээ.
Эх сурвалж: erennews.mn
SHARE