У.Хүрэлсүхийн хажуу дахь хүн чанаргүй “новш”!

АТГ өнөөдөр МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарыг баривчилжээ. Тэрээр бусдаас 600 сая төгрөгийн авлига авч байгаад баригдсан тухай албан бус эх сурвалжууд мэдээлж байна.

Гэхдээ энд Н.Энхбаатарын талаар бичих гэсэнгүй. Харин Н.Энхбаатарын талаарх мэдээлэлд залруулга гээчийг хийсэн нэгэн “новш”-ийн тухай хэдэн үг хэлэх гэсэн юм.

Үүнийг бичигч миний бие нь сэтгүүлч, сурвалжлагчийн ажилтай хэдэн жил болсны хувьд улстөрчдийн талаар багагүйг мэдэх юм. Тэр байтугай хэн гэдэг улстөрчдийг хэн гээчүүд нь дагаж явсаар хөлөө дөрөөнд, гараа ганзганд хүргэж авсныг ч гадарлах юм.

Тэр жишгээр одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойр хавьд дэлүү шиг явсан, одоо явдаг нөхдийг ч мэднэ гэсэн үг.

Өнгөрсөн сонгуулийн үеэс У.Хүрэлсүхийн дэргэд нэгэн ‘’дэлүү’ гарч ирсэн юм. Хэвлэлийн төлөөлөгч гэсэн алдартай явж байгаад сүүлд Ерөнхий сайд болсон хойно нь Зөвлөх болж дэвшсэн нэгэн дуучин залуу байх. Нэр нь А.Үйлстөгөлдөр. Тэр залуу У.Хүрэлсүхийг тагнаж чагналаа гэж хоолой зангируулан уйлж суугааг зурагтаар харж л байв. У.Хүрэлсүхээс гарсан хүүхэд шиг өмөлзөж суугааг нь харсан улсын зарим нь шоолж, зарим нь учиргүй үнэлж байв. Гэвч тэр зүгээр нэг мөрөөрөө, алсдаа амьтан хүнд хань болчихоор хүн биш байжээ.

Энэ залуу Н.Энхбаатарын талаар “Манайд хоёр “Э” бий. Нэг нь гадаадад томилолттой явж байна. Нөгөөх нь ордонд ажил дээрээ сууж байна. Бидэнтэй холбоогүй шүү. Сэтгүүлч нөхөд маань асуусан тул залруулга бичлээ” гэж өөрийн фэйсбүүк хуудсаараа бичжээ. Хөөрхий энэ залуу даргыгаа хамгаалж, галыг тойруулж байна гэж үзээд байх ингэж байх шиг байна. Гэвч үгүй юм. Баригдсан Н.Энхбаатар чинь худалч хүнд бараг л энэ Үйлстөгөлдөр гэдэг залууг төрөхөөс өмнө У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан. Олон ч жил дагасан байх.  У.Хүрэлсүхийн унаж боссон олон ч жилд хамт л явсан залуу даа. Тэр утгаараа Н.Энхбаатар бол чих, харин Үйлстөгөлдөр бол сүүлд ургасан эвэр гэсэн үг. Миний бие Н.Энхбаатарыг мэддэг болохоос танихгүй юм. Тэгэхээр тэдний хорондын харилцааны нарийн ширийнийг мэдэхгүй гэсэн үг. Харин А.Үйлстөгөлдөр гэдэг залуу ийм тайлбар хийснээрээ өөрийгөө “новш” гэдгийг харуулав. Н.Энхбаатарыг “бидэнд хамаагүй” гэж мэдэгдсэнээрээ У.Хүрэлсүхийн багийнхан хүнээ байсныг харуулж байна. Эсвэл Ерөнхий сайд нь ийм үүрэг өгөв үү.

Юутай ч Монгол Улсын Ерөнхий сайдын багаас монгол хүний жудаг, мөс чанарыг уландаа гишгэсэн ПИ АР хийсэн нь тун чиг эвгүй харагдаж байна. Хэрвээ У.Хүрэлсүх ийм үүрэг өгөөгүй бол түүний дэргэд хүн чанараа гээсэн хөгийн “новш” байдаг юм байна.

 

А.Болдбаатар

Эх сурвалж: http://www.24tsag.mn

SHARE