Сүмогийн их аварга Д.Бямбадорж зодог тайлах ёслолынхоо товыг зарлалаа

Японы мэргэжлийн сүмогийн Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлах ёслолоо 2018 оны есдүгээр сарын 30-нд хийхээр зарлажээ. Түүнийг өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 17-нд дэвжээнийх нь багш, ояката Исэгахама мэдэгдсэн.

Тэр үеэр багш нь Д.Бямбадоржийг өгөөшинд орж зодог тайлж байгаад маш их харамсалтай байна гэдгээ илэрхийлж байсан юм. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 9 удаа түрүүлсэн, 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Исэгахама дэвжээний бөх. 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй хэмээх нэрээр барилддаг байсан. 2009 оны 5 сарын башёд Хакүхотой нэмэлт барилдаан хийж даван анх удаа дээд зиндаанд түрүүлж байв.

Мөн 2011 оны 7 сард 14 давж түрүүлсэн. 2012 оны 7, 9 саруудад нэг ч уналгүй түрүүлж, Ёкозүна цол хүртсэн. Үндсэн мэх нь цүппари, баруун золгоо, ёри, цүкидаши. Улсын заан Р.Даваанямын хүү Харүмафүжи Д.Бямбадорж 2009 оны 6 сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат Тамирчин цол хүртсэн юм.

Эх сурвалж: news1.mn  Д.Бат-Очир

SHARE