Сумын заан Б.Бадрал Дэлхийн аварга болжээ

Арваад хоногийн ѳмнѳ, Улсын баяр наадмаар Харцага Ш.Мѳнгѳнбаатарын дээлийн захыг мушгиж суусан Сумын заан Б.Бадрал ѳчигдѳр /2018.7.21./ Сонирхогчдын сүмо бѳхийн Дэлхийн аварга болжээ. Тэрээр Олс таталтын Олон улсын хэмжээний мастер цолтой. Улсын начин Б.Адьяахүүгийн гарын шавь юм.

Эх сурвалж: news1.mn Ѳ.Гомбо

 

SHARE