Төрийн албаныхныг олон нийтийн сүлжээнд хандахыг хориглолоо

Төрийн албан хаагч, удирдлагууд ажлын байрныхаа интернетээр сошиалд нэвтэрч, тоглоом тоглохыг хориглолоо.

Тухайлбал, Ерөнхий сайд төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн интернет сүлжээгээр Facebook, Twitter, Youtube, Instgram, Steam гэх мэт сайт, сүлжээнд холбогдохгүй болгохыг Засгийн газар, яам, агентлаг болон төрийн байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.

Мөн төрийн байгууллагууд албан бичиг, баримтыг олон нийтийн сүлжээгээр дамжуулахыг хориглосон байна. Эдгээрийн хэрэгжилтэд хяналт тавихыг ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нарт даалгалаа.

Дашрамд дурдахад Н.Алтанхуягийн засгийн газрын үед ТЕГ-ын Төрийн холбоо, мэдээллийн технологийн газрын зөвлөмжийг үндэслэн төрийн байгууллагууд ажлын байрандаа интернетээр олон нийтийн сүлжээнд хандаж, баримт, албан бичиг интернетээр дамжуулахыг хориглож байсан юм.

SHARE