Хадан хясаан дээрээс унаж амиа хорлохыг завджээ

Ховд аймгийн төвөөс 5 км-т орших “Шүүтийн тохой”-д өндөр хясаан дээрээс унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйг ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны дарга ахлах дэслэгч Ш.Отгонжаргалаар ахлуулсан гурван алба хаагч өнөөдөр /05.29/ 09:40 цагт шуурхай аврах ажиллагаа зохион байгуулан амийг нь аварсан байна.

“Шүүтийн тохой” дахь Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төвд ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны бүрэлдэхүүн болон АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нарын хамтарсан өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт явагдаж байсан юм.

SHARE