НИТХ-аас өмхий үнэртэж байна

 

Засгийн газраас дутуугүй амьтан хүний анхаарал сонирхлыг татаж, дур хүслийг нь бадраадаг газар бол Нийслэл юм.

НИТХ, бас НЗДТГ гэсэн үг л дээ.

2016 оны Орон нутгийн сонгуульд Э.Бат-Үүлийн тэргүүлсэн АН-ын баг онхолдсоноор Ц.Сандуй тэргүүтэй МАН-ынхан нийслэлийн удирдлагад гарч ирсэн. Тэр үедээ Э.Бат-Үүл Оросод Путин, Хятадад Си Жинпинь нэр хүндтэй шиг Улаанбаатарт тийм л байлаа. Гэвч сонгуулийг басч болдоггүй ажээ. Сонгуулийн санал хураалтын дүнгээр түүнийг гудамжинд гаргаж орхисон юм. Э.Бат-Үүлийн ялагдлын шок одоо ч гараагүй яваа байх.

Харин МАН-ынхан гэнэт бөөнөөрөө ялж, Ц.Сандуй хуваарилалт хийх гэж овоо ажил болов. Гэсэн ч 60 тэрбумын бичлэгийн лай салахгүй дагасаар намынхан нь Ц.Сандуйгаа аваад хаячихав.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг түлхэн унагах процесстой нэг цаг үед, бараг нэг шугамаар явсан НИТХ-ын дарга Ц.Сандуйг унагах ажиллагаа амжилттай болж, оронд нь С.Амарсайхан дарга болов.

Ингээд амар сайхандаа жаргасангүй. Хуучин дарга Ц.Сандуй, шинэ дарга С.Амарсайхан хоёрын дайн жинхэнэ утгаараа явж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид нь хүртэл хуралдаж чадахаа больсон байна. Хурлын дарга нь ганцаараа хурлын танхимдаа суучихсан, тэргүүлэгчдийнх нь оронд телевизийнхэн оччихоод ярилцлага авч байгаа мэдээлэл өчигдөржин /2018.3.14./ телевизүүдээр гарлаа.

Бас НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан гэдэг хүн “…С.Мөнхчулуун, С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарын тэргүүлэгчид завгүй болохоороо хуралдаа сууж чадахгүй байна” гэж телевизээр ярьж байна.

Яг үнэндээ НИТХ-ын төлөөлөгч байтугай, тэргүүлэгч гээд байгаа нөхөд нь ч хүн танихгүй л хүмүүс харагдана лээ. Тэгсэн атлаа их зантай, төрийн ажил гацаана гэж жигтэйхэн хүмүүс байдаг бололтой.

Тийм болохоор тэргүүлэгчдийг танилцуулъя. Тэд наймуулаа юм байна.

НИТХ-ын тэргүүлэгч Б.Цолмон. 1979 оны 12-р сарын15-нд төрсөн. 1998-2002 ХБНГУ Freie Uni – Улс төр судлаач бакалавр, 2013-2015 ИЗОУИС Эрх зүйч бакалавр зэрэгтэйгээр төгссөн.

2003 он “Орифлэйм” ХХК захирал, 2004-2009 “Ориент Энержи Групп” ХХК гүйцэтгэх захирал, 2007-2009 “Пауэрложистикс” ХХК Ерөнхий захирал, 2009-2012 “Аз хийморийн хишиг” ХХК-ийн захирал, 2013-2015 онд УИХ-ын Тамгын Газар УИХ-ын Гишүүний бие төлөөлөгч, 2015 “А1 ГРУПП” ХХК-ийн захирал

2008-2016 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 2016 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа. 1972 оны 5-р сарын 18-нд төрсөн. 2002 онд Япон улсын Токиогийн Био-Технологийн их сургууль, Био-систем хэрэглээний шинжлэх ухааны доктурантур.

Дээд боловсролтой, Инженерийн ухааны доктор/PhD/, Электроник, мэдээлэл зүй, анагаахын инженерчлэл, төслийн манежмент мэргэжилтэй.

2002-2007 Япон улсын Шизуокагийн Их сургуульд төр хувийн хэвшлийн хамтарсан инноваци хөгжүүлэлтийн дэд төслийн удирдагч, 2007-2009 АНУ-ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуульд судлаач багш, 2010-2014 Япон улсын Шизуокагийн Их сургуульд Мэдээллийн технологийн багш, 2015-2016 МАН-ын дэргэдэх судалгааны тинк-танк байгууллага “Стратеги Академи” ТББ-д Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2016 оноос АХБ-ЕХОБ- УБ-ын гурвалсан санхүүжилттэй “УБ хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн II үе шатыг хариуцсан дэд зохицуулагчаар ажиллаж байна.

2016 онд МАН-аас нэр дэвшиж НИТХ-д төлөөлөгч. МАН-ын бүлгийн дэд дарга
2016 оноос Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн
2016 оноос Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар ОНӨҮГ-ийн ТУЗ-ийн гишүүн
2015 оноос “Эмэгтэй захиралуудын клуб” ОУ-ын ТББ-ын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагчдын нэг.
2010-2014 “Монгол дахь Коосэн технологийн дээд боловсролыг дэмжих нийгэмлэг” Япон улсын АББ-ын ТУЗ-ийн гишүүн юм байна.

НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл. 1983.03.31-нд төрсөн.  Баянхонгор аймгийн төвийн II дунд сургууль, МУБИС- ийг Түүх-Нийгмийн Ухаанб багш бакалавар, Боловсролын удирдлагын магистр, Улс төрийн ухааны докторант.

Дээд боловсролтой, Түүх нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Боловсролын удирдлагын магистр цолтой

Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан 2006-2007, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт 2007, Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан 2007-2010, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга 2010-2011, МҮХАҮТ-д хэлтсийн дарга 2011-2012, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх 2012,02-2012,10, Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч 2012-2013, МАН-ын улс төрийн бодлогын ахлах ажилтан 2013-2016, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга 2016 оноос, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч 2008-2012, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 2016 оноос ажиллаж байгаа.

МАН- ын Бага хурлын гишүүүн, НАМЗХ- ны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Залуу багш нарын холбооны дэд ерөнхийлөгч

 

 

НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан. 1971.02.10-нд төрсөн. 1979-1989 онд Нийслэлийн 5 дугаар бүрэн дунд сургууль, 1998-2001 онд “Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль”, 2001-2004 онд “Отгонтэнгэр Их Сургууль”, 2005-2007 онд “Удирдлагын Академи Бизнесийн Удирдлагын Сургууль”

1992-1998 он хүртэл хувиараа бизнес эрхэлж байсан, 1998-2001 онд “Алаг-Уул Интертрейд” ХХК-д дэд захирал, захиралаар, 2001-2003 онд “Дэвшил Сан” Хадгаламж зээлийн хоршоонд даргаар, 2005-2006.08 сар хүртэл БГД-ийн Засаг даргын туслах, 2006.08-2008.09 сар хүртэл БХД-ийн ЗДТГ-т Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар, 2009-2010 онд БХД-ийн ЗДТГ-ын даргаар, 2011-2014.08 сар хүртэл “Алаг-Уул Ган” ББСБ-д захиралаар 2014.08 сараас БХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга

2005-2007 онд БГД-ийн Монголын Залуучуудын Холбооны тэргүүн, 2015 оноос Багахангай дүүргийн Улаан загалмайн хорооны тэргүүн, 2016.10 сараас Улаан загалмайн нийгэмлэгийн дүрмийн хорооны гишүүнээр тус тус ажиллаж байна, 2005 онд МАХН /МАН/ -д гишүүнээр элссэн, 2007-2009 онд БХД-ийн МАН-ын хорооны дэд дарга, 2009 оноос өнөөдрийг хүртэл БХД-ийн МАН-ын тэргүүлэгч, 2007 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2014 оноос МАН-ын бага хурлын гишүүн, 2008 оноос өнөөг хүртэл БХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдсон, 2014 оноос МАН-н бага хурлын гишүүн

НИТХ-ын тэргүүлэгч Д.Мөнхжаргал. 1973.05.07-нд төрсөн. 2016 Хүний нөөцийн боловсролын институт, Төслийн менежер, 2015 Duksun womens university, СӨБ-ийн дээд курс, 2005-2007 Монгол Улсын Багшийн Их сургууль, Боловсролын Удирдлагын Магиср, 1993-1997 “Онол” гадаад хэлний дээд сургууль, Англи хэлний орчуулагч, 1989-1993 МУБИС Багшийн коллеж, Бага ангийн багш, 1981-1989 Дунд сургууль.

Англи хэлний багш, орчуулагч, Боловсролын удирдлагын магистр зэрэгтэй.

2016 оноос Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-Төслийн дэд зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2006-2016 “Жаргалан” үндэсний цогцолбор сургууль, Ерөнхий захирал, 2000-2016 Хайп, 1999-2000 Монфорте ХХК, Захирлын туслах, орчуулагч, 1998-1999 Sonlife интернейшнл ХХК, Орчуулагч, 1996-1998 Монцаме агентлаг, Орчуулагч редактор, Игаяс гадаад хэлний сургалтын төв, Гүйцэтгэх захирал.

2016 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 2016 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооны дарга, 2012-2016 БГД МАН-ын 121 үүрийн дэд дарга.

НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун. 1979.01.28-нд төрсөн. 1997- 2001 Техникийн их сургууль – механик инженер, 2003- 2004 ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургууль /DSH Герман хэл/, 2011- 2013 Удирдлагын академи – төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдагын академи – төрийн удирдлагын докторант.

2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшилийн концессын хэлтсийн дарга, 2012- 2015 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тамгын газрын дарга, 2016 хүртэл СХД-ын тамгын дарга.

2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга

НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүү. 1974.09.03-нд төрсөн. 1981-1988 ​Нийслэлийн 20-р дунд сургууль, 1989-1991 ​Нийслэлийн 51-р дунд сургууль, 2004-2006 ​Удирдлагын академи, 2007-2008​ Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын “Adgware Academy”, 2009-2011​ Отгонтэнгэр их сургууль

Эрх зүйч, Бизнесийн удирдлагын магистр. 1995-1996​ МҮОНРТ- д туслах найруулагч, 2003-2005 ​“Mongol drilling” ххк гүйцэтгэх захирал, 2006-2008​ЗГХЭГ- т Сайдын ажлын албаны ахлах,2011-2013 ​Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хороонд дэд дарга, 2012-2014 ​СБД- ийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, Иргэдийн хурлын төлөөлөгч, 2014-2015 ​Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны дарга, 2015-2016 ​Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны “Бодлогын зөвлөлын дарга”, 2013-2016​ Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоонд Дэд ерөнхийлөгч, 2002-2016​ Сөүл хотын Соёл мэдээллийн төвийн захирал.

2016 онд МАН-аас сонгуульд нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.

НИТХ-ын тэргүүлэгч С.Эрдэнэтуул. 1982-08- 21-нд төрсөн. 1989-1994 онд Улсын тэргүүний 24 дүгээр дунд сургууль, 1994-1997 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар бүрэн дунд сургууль, 1997-1999 онд Сингапур улсын Пианер дунд сургууль, 2002-2005 Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Оксфорд Бруукс их сургууль, 2015-2017 Удирдлагын академи.

2002-2005 онд Бизнесийн удирдлагын бакалавр, 2015-2016 онд Төрийн удирдлагын менежер, 2016-2017 онд Төрийн удирдлагын магистр.

2007 онд “Нарантуул” зочид буудал – Менежер, 2007-2008 онд Голомт банк картын төв – Мэргэжилтэн, 2009-2011 Гадаад харилцааны яам – Хэвлэл мэдээллийн аташше, 2010 оноос хойш SS Club-ын дэргэдэх хүүхэд залуучуудын усан спортын багийн менежер, 2011-2016 оны 6 сар хүртэл “Нарантуул Трейд” ХХК Гадаад харилцаа, бодлого төлөвлөлтийн захирал, 2016 оны 7 сард НИТХ-ын төлөөлөгч, 2016 оны 9 сараас одоог хүртэл Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн дарга

2000 онд УИХ-ын сонгуульт ажилд ухуулагч, 2008 онд УИХ-ын сонгуульт ажилд зохион байгуулагч, 2016 онд Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 онд УИХ болон НИТХ-ын ээлжит сонгуулиар Баянзүрх дүүргийн 14 тойргоос НИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон.

Энэ хэдэн хүн НИТХ-ын тэргүүлэгчээр ажилладаг юм байна.

Ер нь НИТХ-ын төлөөлөгч, тэр дундаа тэргүүлэгч гэж ямар ажил юм бэ. Хууль номынх нь дагуу харах юм бол эрх үүрэг нь тов тодорхой л доо. Гэхдээ энэ сонгуульд үхэн хатан оролцож, ялалт байгуулах нь ихээхэн ашигтай байдаг тухай албан бус мэдээлэл их байдаг юм. Нийслэлийн бүх асуудалд оролцоно, шийднэ. Ингээд бодохоор арынх нь болох зүйл тодорхой бус гэж үү. Бас НИТХ-ын нэг төлөөлөгч жилд 120 сая төгрөгийн урамшуулал цохидог гэх мэдээлэл хэвлэлүүдээр мэдээлээд байгаа.

Ийм хэрэгтэй, ашигтай албан тушаал байтал хуралдаа суухгүй байна гэдэг цаанаа эрх ашгийн томоохон зөрчил энэ НИТХ-д байна гэсэн үг.

Дээр хэлсэнчлэн Ц.Сандуй, С.Амарсайхан хоёрын зөрчлөөс гадна энэ тэргүүлэгчид хувь төлөөлөгчийнхөө амбийцаар хандаж, одоогийн даргад энэ байдлаараа шахалт үзүүлж, цочоо өгч байж мэдэх тухай учир мэдэх хүн ярьж байгааг бас дамжуулъя.

Тос дотроосоо өтдөг гэдэг. Энэ үг сүүлийн үед Монголын зарим улс төрийн хүчин, нам дамжсан бүлэглэл, намууд дахь фракцад тохиолдоод байх болсон.

НИТХ ч бас тийм болсон байна. Тэндээс өмхий үнэртэж байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE