Б.Пүрэвдорж М.Энхболдыг өмөөрөв

УИХ-ын дарга М.Энхболдын Турк улсад хийсэн айлчлалтай холбоотой нэгэн мэдээлэл цахим сүлжээгээр сүрхий цацагдаж байгаа. Түүнийг Турк улсаас 35 сая доллар зээлж Монгол улсыг өрөнд орууллаа гэж байгаа юм.

Тэгвэл энэ мэдээллийг  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж залруулжээ. Тэрээр “…УИХ-ын дарга М. Энхболд Турк улсаас 350 сая доллар зээллээ. Улсаа өрөнд орууллаа гэсэн зүйл сошиалаар явж байна. Би энэ айлчлалд оролцсон. Арваад жилийн өмнө Туркийн Эксим банкаас Монголын ААН-үүд 300 сая долларын зээл авах эрх нээгдсэн боловч одоог хүртэл нэг ч долларын зээл аваагүй байна. Саяын айлчлалаар зээлийн эрхийг 350 сая доллар болгож, зээлийн хүүг 7 % байсныг бууруулах, зээлийн нөхцөл шаардлагыг багасгахаар тохирсон. Засгийн газарт зээлэхгүй, зөвхөн аж ахуйн нэгжид зээлэх юм. “Эксим” банк зээл өгөх сонирхол асар их байна лээ. Компаниуд сонирхоорой” гэсэн байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE