П.Баярхүү: “Петростар”, “Горгаз”, “Содмонгол”, “Тэс петролиум”, “Петровис”, “М-Ойл”, “Юнигаз”, “Синчи ойл”, “Дашваанжил”, “Ойн бирж” компанийн зарим ШТС зөвшөөрөлгүй байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дөнгөж сая болжээ.

Энэ шуурхай зөвлөгөөний талаа Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү мэдээлжээ. Тэрээр “…Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл өглөө. Тэдний өгсөн мэдээллээр, нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 230 ШТС /шатахуун түгээх станц/ үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 2017 онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн, мөн шинээр баригдсан 25 ШТС-д хяналт шалгалтыг эхлүүлсэн.

Шалгалтаар “Петростар”, “Горгаз”, “Содмонгол групп”, “Тэс петролиум”, “Петровис”, “М-ойл групп”, “Юнигаз”, “Синчи ойл”, “Дашваанжил”, “Ойн бирж” гэсэн компанийн 6 ШТС, 4 АХЦС /автомашиныг хийгээр цэнэглэх станц/ зөвшөөрөлгүй үйл ажилллагаа явуулж байсан.

Уг зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН тус бүр 1000 нэгж, нийт 9 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна. Мөн шалгалтаар Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраар хянуулж, батлуулаагүй зураг төслөөр ШТС, АХЦС барьсан, улсын комисст хүлээлгэн өгөөгүй зөрчлүүд илэрсэн байна” гэжээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE