Д.Сугарыг буруутай байсан ч Монголын хууль шийтгэж чадахгүй

ТӨХ-ны дарга асан Д.Сугар баталгаа гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Стандарт банкинд барьцаалах боломжийг “Жаст” группын захирал Ш.Батхүүд олгосон гэж байгаа. Олон улсын арбитрын шүүх ч ингэж үзээд 100 гаруй сая ам.долларын өрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс нэхсэн байдаг юм.

Харин өөрөө “Үгүй, би гарын үсэг зураагүй” гэж гүрийсээр л байна.

Д.Сугар гэдэг хүн гүрийсээр энэ бүхний ард гарчих бололтой дог оо.

Учир нь “шинэ” Эрүүгийн хуулийн дагуу Д.Сугарыг буруутай байсан ч шийтгэж болохооргүй нөхцөл үүссэн тухай Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин мэдэгдлээ. Тодруулж хэлбэл, энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэнэ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE