ХУРАНДААГИЙН ХЭЛСЭН ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮГ

 Энэрэнгүй Аллах-ын өмнөөс… 40 жилийн хугацаанд (Каддафи) миний бие чадлынхаа хэрээр ард түмнийхээ төлөө зүтгэлээ. Байр орон сууц, эмнэлэг, сургуулиуд олгов. Өлсөх үед нь хоол хүнс түгээн өгч ирлээ. Би Бенгази хэмээх бүүр найдваргүй цөлийг цэцэрлэгжүүлсэн ферм болгов. Тэр Роналд Рейган хэмээх ковбой миний эх орныг дайрч байхад эсэргүүцэн тулалдсан үе ч надад бий.
Тэр намайг алах гэж байгаад миний өргөмөл хөөрхий охиныг минь алсан удаатай. Африк тивийн ахан дүүс нартаа чадлынхаа хэрээр санхүүгээр тусалж, Африкийн зөвлөлийг байгуулсан. Би жинхэнэ ардчиллыг, ард түмэн нь улс орноо удирдах зарчмыг хүмүүст ойлгуулах гэж бүх амьдралаа зориулсан. Гэвч, зарим хүмүүсийн хэлж байгаагаар, миний зүтгэл хангалтгүй байж дээ. 10 өрөө байр орон сууцтай, шинэ тавилга, хувцастай болсон ч сэтгэл нь ханахгүй үргэлж л илүүг нэхэж байдаг улсууд их байдаг болохыг мэдэв. Тэд америкчууд болон бусад гадныханд хандан “эрх чөлөө, ардчилал бидэнд хэрэгтэй байна” хэмээгээд явж байна гэсэн.
Тэд нэг юмыг ердөөсөө ойлгоогүй. Тэдний систем бол “хамгийн том нохой нь бусдыгаа иддэг үхлийн” систем гэдгийг. Тэд “ардчилал, эрх чөлөө” хэмээх үгэнд хууртан америк улсад үнэгүй сургууль, үнэгүй эмчилгээ, үнэгүй эмнэлэг, үнэгүй орон сууц, үнэгүй хоол хүнс байдаггүйг мэдээгүй байх л даа. Америкдаа үнэгүй хоол хүнс авахын тулд америкчууд гуйлга гуйж явдаг эс бол урт дараалалд зогсож байж 1 таваг шөл олдог тухай төсөөлөөгүй байх л даа. Тиймд миний бие яаж ч зүтгэж мэрийсэн ч сэтгэл санаа нь ханана гэдгийг мэдэхгүй бүлэг улс байж. Гэвч бусад нь намайг Салах Ал Дийны дараа төрсөн жинхэнэ араб лалын шашинтан Гамал Абдел Нассер-ийн хүү гэдгийг мэдэх билээ. Салах Ал Дийн ард түмэндээ Сүэц-ийн хоолойг нэхсэн лугаа би Ливи эх орноо ард түмэндээ нэхэмжлэн дууриалал болж би ард түмнээ колончлолын дарамтаас ангижруулах гэж, бидний баялгыг хулгайлах санаатай луйварчдаас ард түмнээ ангижруулах гэж өнөө хүртэл явж ирсэн.
Өнөөдөр, дэлхийн түүхэн дахь хамгийн хүчирхэг цэргийн хүч намайг алах гэж мөшгөж байна. Миний бяцхан Африкийн хүү Обама намайг алах гэж эх орныг маань дайрч байна. Тэр бидний эрх чөлөөг авах гэж, төлбөргүй эмчилгээ, сургалт, хүн “капитализм” хэмээх америкийн хулгайн системээр солих гэж дайрч байна. Гэхдээ “гуравдагч ертөнц” болох бид энэ нь үнэндээ юу болохыг ойлгож байгаа. Корпорациуд улс орнуудыг, дэлхийг удирдана, ард түмэн зовно.
Иймд надад сонголт байхгүй, би байр сууриа хамгаална, Аллахын хүслээр би өөрийнх нь замналыг дагаж байгаад үхлийг угтах болно. Миний эх орныг хоол хүнс, эрүүл мэнд, боловсрол соёлоор баяжуулсан, Африк ба араб ахан дүүстээ туслах хэмжээнд хүргэсэн замналыг би дагана. Би үхэхийг хүсэхгүй байна. Гэхдээ тэрүүндээ тулдаг юм бол энэ улс орныг, ард түмнийг, олон мянган хүүхдүүдээ аврахын төлөө эргэлзэхгүй үхнэ. Миний энэ хэлсэн үг дэлхий хорвоод хүрэх миний сүүлчийн дуу хоолой болог: НАТО-гийн загалмайтны дайралтанд Би босон тэмцэж, хэрцгийлэлтийн өөдөөс босон тэмцэж, урвагч нарын өөдөөс босон тэмцэж, барууны колонист амбицийн өөдөөс босон тэмцэж, Африк Арабын жинхэнэ ахан дүүс нарынхаа хамт гэрлийн туяа мэс босон тэмцсэн. Хүмүүс орд харшид амьдарч байхад би энгийн сууц асарт амьдарч байлаа. Би Сири хотод өнгөрөөсөн хүүхэд залуу насаа хэзээ ч мартаж байгаагүй. Тэр бүхнээ нөхөх гэж өөртөө зориулж хөрөнгө мөнгө зарцуулж байгаагүй. Ерусалимыг исламын төлөө аварсан, жинхэнэ лалын шашинтан, Салах Ал Дийн лугаа Би өөртөө бага авч хэрэглэсэн. Баруунд намайг зарим нь “галзуу” “өвчтэй” гэдэг. Тэд үнэнийг мэдэж байгаа боловч худлаа жүжиг тоглосоор л байгаа. Тэд манай нутаг эрх чөлөөтэй, колончлолын саврын гадуур гэдгийг сайн мэднэ. Миний бодол санаа, замнал тунгалаг ойлгомжтой гэдгийг, намайг ард түмнээ эрх чөлөөтэй байлгахын тулд цусаа үл хайрлан тэмцэнэ гэдгийг. Бид зорилгодоо үнэнч ба эрх чөлөөтэй байлгахын тулд цусаа үл хайрлан тэмцэнэ гэдгийг. Бид зорилгодоо үнэнч ба эрх чөлөөтэй байхад Аллах туслаг. Муаммар Каддафи. 2011 оны 8 сар.
Gaddafi’s Last Speech!
In the name of Allah, the …beneficent, the merciful… For 40 years, or was it longer, I can’t remember, I did all I could to give people houses, hospitals, schools, and when they were hungry, I gave them food. I even made Benghazi into farmland from the desert, I stood up to attacks from that cowboy Ronald Reagan, when he killed my adopted orphaned daughter, he was trying to kill me, instead he killed that poor innocent child. Then I helped my brothers and sisters from Africa with money for the African Union. I did all I could to help people Understand the concept of real democracy, where people’s committees ran our country. But that was never enough, as some told me, even people who had 10 room homes, new suits and furniture, were never satisfied, as selfish as they were they wanted more. They told Americans and other visitors, that they needed “democracy” and “freedom” never realizing it was a cut throat system, where the biggest dog eats the res
Эх сурвалж: Б.Хишигбатын нүүр номоос.
SHARE