Оросын олимпийн медальтнуудад “BMW” автомашин бэлэглэжээ

 

Пёнчанд өндөрлөсөн өвлийн олимпийн наадамд медаль авсан Оросын баг тамирчдад төрөөс засгаас нь “BMW” автомашинууд бэлэглэжээ. Эхэндээ алтан медаль авсан тамирчдад “BMW Х6”, мөнгөн медальтнуудад “BMW Х5”, хүрэл медальтнуудад “BMW Х4” загварын автомашинууд бэлэглэхээр төлөвлөсөн ч алтан медаль хүртсэн уран гулгагч Алина Загитова “BMW Х6” бус арай хямд “BMW Х5” загварын автомашины түлхүүр гардсанаа нотолжээ.

ОХУ-д олимпийн медальтнууддаа автомашин бэлэглэх уламжлал 2006 оноос эхэлсэн байна. 2016 оны Рио Де Жанейрогийн зуны олимпийн аваргууд “BMW X6”, мөнгөн медальтнууд “BMW X4”, харин хүрэл медальтнууд “BMW X3” загварын автомашины түлхүүр гардаж байжээ. Тэгвэл 2014 оны Сочигийн өвлийн олимпийн медальтнууд “Mercedes”-ийн GL, ML болон GLK загварын автомашинууд болж байсан аж.

Автомашинаас гадна олимпийн медальтнууд ОХУ-ын Засгийн газраас дөрвөн сая рубль хүртэл мөнгөн шагнал авдаг юм.

Пёнчанд олимпийн далбаа дор өрсөлдсөн Оросын баг тамирчид хоёр алт, зургаан мөнгө, есөн хүрэл, нийт 17 медаль хүртсэн билээ. Хоккейн баг тамирчдыг оролцуулаад нийт 46 хүн автомашинтай болсон байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE