Эд Ширан хамгийн их “зарагдсан” оны дуучин болжээ

Олон улсын бичлэг үйлдвэрлэгчдийн холбоо буюу IFPI 2017 онд бичлэг нь хамгийн их зарагдсан дуучнаар Английн Эд Шираныг зарлажээ. Англи дуучны өнгөрсөн жилийн гуравдугаар сард гаргасан “Divide” цомог дэлхийн бестселлер болж 36 оронд хоёр саяас дээш хувь борлогдон мулти-платин статус авсан аж. Тус цомгоос “Shape of You” хамгийн ихээр борлогдон 32 оронд мулти-платин статустай болжээ.

IFPI-гийн чансаанд анх удаа нэг дуучны цомог, дуу нэгэн зэрэг тэргүүлсэн нь энэ юм байна. Эд Ширан IFPI-гийн оны дуучны шагнал гардаж буй тав дахь уран бүтээлч ажээ. Түүнээс өмнө тус шагналыг рэп дуучин Drake (2016), Адел (2015) Тейлор Свифт (2014) нарын дуучин бүсгүйчүүд, “One Direction” (2013) нар тус тус хүртэж байжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE