Mорь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР
  Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 07.36-18.30
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Төмөр
Аргын тооллын 2 сарын 27, Ангараг гараг. Билгийн тооллын 12, Найралт эх одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
SHARE