Польшид онцгой хүйтэн өвлийн улмаас 48 хүн осгож үхжээ

Польшийн Мазови, Помор мужуудад өнгөрсөн хоногт хоёр хүн осгож үхсэн тухай тус улсын Засгийн газрын аюулгүй байдлын төв мэдээлжээ. Ер нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс өнөөг хүртэл 48 хүн онцгой хүйтэн өвлийн улмаас осгож амь насаа алдсан байна.

Польшид хэт хүйтрэлтийн нэгдүгээр түвшний түгшүүрийн сонордуулга хэд хоног үргэлжилж байгаа бөгөөд гэр оронгүй ба өндөр настай хүмүүсийн аюулгүй байдалд онцгой анхаарахыг уриалж байгаа аж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE