Оросын керлингийн хос олимпийн хүрэл медалиа буцаана

Пёнчанд болж буй өвлийн олимпийн керлингийн холимог хосын төрөлд хүрэл медаль хүртсэн “Оросын олимпийн тамирчид” багийн Александр Крушельницкий, Анастасия Брызгалова нар медалиа буцаах болсон тухай Оросын керлингийн холбооны хэвлэлийн төлөөлөгч В.Паринова мэдэгджээ.

Тус хос Оросын спортын түүхэнд керлингийн төрлөөр анхны олимпийн медальтан болсон ч үүнээс хэдхэн хоногийн дараа А.Крушельницкийгээс авсан сэргээшийн хоёр ч шинжилгээний дүн гарч, цусанд нь мелдоний хэмээх хориотой бодис илэрсэн юм. Түүний хоол унданд Оросын керлингийн багийн аль нэг гишүүн нууцаар мелдоний хольсон байж болзошгүй аж.

В.Паринова мэдэгдэхдээ, “Спортын арбитрын шүүх манай тамирчдын медалийг ямар ч тохиолдолд хурааж авах нь тодорхой байсан. Бид А.Крушельницкийн цусанд мелдоний бодис илэрснийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хурлаас өмнө ийнхүү тамирчдынхаа медалийг буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE