Хайрхан сумаас “Улсын хошой аварга малчин” төрлөө

Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Д.Шаравдорж, Эрдэнэмандал сумын малчин С.Зоригтбаатар, Б.Баттулга, Цэцэрлэг сумын малчин С.Тамир, Хайрхан сумын малчин С.Даваасүрэн, Өлзийт сумын малчин Ю.Түвшинсайхан нар “Улсын аварга малчин” болсон юм.

Хайрхан сумын малчин С.Даваасүрэн нь Улсын хошой аварга малчин болж байгаа юм байна.
Мөн Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Л.Отгонбаяр “Алтан тугал”, Б.Энхтөр “Алтан унага”, Х.Энхжаргал “Алтан хурга”, Хотонт сумын малчин Л.Отгонбат “Алтан унага”, Эрдэнэмандал сумын малчин Б.Аюуш “Алтан унага”, Өлзийт сумын малчин П.Есөнжаргал “Алтан хурга”, Хашаат сумын малчин Г.Уртнасан “Алтан ишиг”, Өгийнуур сумын малчин Д.Дэнсмаа “Алтан тугал”-ын эзнээр тус тус шалгарсан байна.

Шагналыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сар шинийн өмнөхөн очиж гардуулан өгсөн юм.

 

Эх сурвалж: www.news1.mn

SHARE