Хан-Уул дүүргийн шүүхийн эрэн сурвалжилж буй Б.Хурцаас Баянзүрхийн шүүх Ж.Батзанданг уучлалт гуй гэчихэв үү?

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2018.2.12/ ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлийн дагуу хуралджээ. Шүүхээс Б.Хурцын гомдол гаргасан УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцсэн гэсэн үг. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр төрд халдсан учир уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гаргасан байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан цахим хуудсаараа дамжуулан “…Б.Хурц Д.Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард тvмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай шүүх л мэдэхгvй байна гэнэ. Xурцын асуудалд Цагаан сарын дараа хариулт егнее. Уучлал гуйх тухай ойлголт байхгvй. Миний байр суурь хэвээрээ” гэсэн хариу өгсөн байна.

Тэгвэл бүр завхарсан нэг юм өчигдөр /2018.2.13./боллоо.  Хан-уул дүүргийн шүүхийн шүүгчийн Батын Хурцыг эрэн сурвалжлах тухай захирамжийн хуулбар нийтэд тарав. Уг захирамжийг он сар, хэн гэдэг шүүгч гаргасан болохыг дарсан байв. Өөрөөр хэлбэл, Батын Хурцыг эрэн сурвалжлах тухай захирамжийг хэн гэдэг шүүгч, хэзээ гаргасан нь тодорхойгүй байна гэсэн үг.

Хэрвээ эрэн сурвалжилж байгаа захирамж үнэн бол Хан-Уул дүүргийн эрэн сурвалжилж буй Б.Хурцаас Баянзүрхийн шүүх Ж.Батзанданг уучлалт гуйхыг даалгасан болж таарна.

Үүнийг шүүхийн шинэчлэл гэх үү, завхрал гэх үү. Нэг дүүргийн шүүхийн эрэн сурвалжилж байгаа этгээдийн гомдлыг нөгөө дүүргийн шүүх нь хангаад явж байна гэдэг Монголд л байдаг болов уу гэцгээж байна, цаагуур чинь.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE