Ш.Батхүү: С.Баяр манай байрны л ах

“Жаст”-ын Ш.Батхүүгийн “Эрдэнэт үйлдвэр”-ээр барьцаалж авсан зээлтэй Ерөнхий сайд асан С.Баярыг холбож ярьж, бичиж байна.

Тэгвэл Ш.Батхүү 2013 оны наймдугаар сард хэвлэлд С.Баярын талаар “…Монгол жижигхэн. Намайг С.Баяр даргатай холбож бас бичиж л байх шиг байна лээ. Би С.Баяр даргатай найз уу найз. Манай байрны л ах. Энэ бол ерөөсөө асуудал биш. Надад улс төрд олон найзууд бий. “Хадгаламж” банктай холбоотой асуудал дээр би “Олон овоот” энэ тэр гээд алдаа хийчихээр алдаан дээр тоглож байгаа хүмүүс бол бий. Тэр бол бас мэдрэгдэж байна. Гэхдээ би өөрөө өөгүй өндөг шиг байж байгаад улс төрийн шалтгаанд ээрэгдээд машиндуулаад унаж байгаа юм бас биш л дээ. Яахав дээ, сулраад л ядраад ирэхээр амьтны ертөнцөд бол тэр нь л бариулж идүүлдэг. Хүний ертөнцөд ч бас тиймэрхүү юм байдаг л юм шиг байгаа юм. Гэхдээ би энэ нөхцөлд асуудлууд бүр нэг их хүнд, хамгийн муу хувилбараар шийдэгдсэн гэж бас бодохгүй байна” гэж ярьж байв.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE