Стивен Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа: Төгсөд хүрэхийг хайр мэдтүгэй

Холливудын алдарт жүжигчин,  кендогийн хар бүстэй, тулааны мастераас гадна буддын ша­шин­тан, Ренбүүчи Стивен Сигал Батсүхийн Эрдэ­нэтуяа гэдэг монгол бүсгүйтэй дэр нэгтгээд 13 жилийн нүүр үзэж байна. Тэд албан ёсоор хуримлалгүй явсаар 2009 онд гэр бүл болжээ.

Стивен Сигалийн эмэг эхийг бага байхад гэрийнхэн нь Монгол нут­гаас гарч Улаан-Үд рүү нүүдэллэжээ. Тэндээс явсаар Аме­рикт хүрсэн гэж ярьдаг.

Эмэг эх нь Стивен Сигалийн аавыг бага байхад өөрийнхөө амьдардаг байсан тухайн үеийн Монголын тухай дурсан ярьдаг байсан. Тиймээс Стивен Сигал өөрийгөө монгол цусны хүн хэмээн ярьж байсан удаатай гэдэг.

Эхнэр Б.Эрдэнэтуяа нь Дорноговь аймагт төрсөн. Хүүхэд байхаасаа бүжиг­лэдэг, авьяаслаг охин байжээ. Хотод ирээд Монголын хүүх­дийн ордны бүжгийн дугуй­ланд сурал­цаж олон арван тэмцээ­нээс шаг­нал хүртэж байсан удаа­тай.

Б.Эр­дэ­нэтуяа цэн­гээнт бүжгийн шилдэг бүжигчин. Олон тэмцээнд аваргалж байв. Мөн тэрээр Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг юм. Б.Эрдэнэтуяа 2002 онд МУИС-ийн Олон улсын харил­цааны ангийг япон хэлний орчуу­лагчаар төгсчээ.

Б.Эрдэнэтуяа бас шүлэг бичих авьяастай. Бичсэн шүлгүүдээ “Нүүр ном”-доо байнга тавина. Мэргэжлийн хүмүүс түүнийг “Ном болгож хэвлүүлээрэй” хэмээн зөвлөдөг юм. Мөн нэгэн номтой хүн түүнийг “Юм уншсан хүн” гэж дүгнэн хэлж байв.

Тэрээр өчигдөр /2018.2.11./ “нүүр ном”-доо 2016 оны Валентины өдөр бичиж байсан “Тэнгэр мэдтүгэй” шүлгээ оруулжээ. Тэр шүлгийг нь хүргэе.

ТЭНГЭР МЭДТҮГЭЙ!

Өршөөл ивээлийг тэнгэр мэдтүгэй
Өргөл хайрыг та мэдтүгэй
Өгсөж уруудахыг заяа мэдтүгэй
Өөртөө үнэн явахыг та мэдтүгэй!
Өгөгдөл авъяасыг сүнс мэдтүгэй
Өнгөлж гоёхыг та мэдтүгэй
Өнө их сургаалийг өвгөд мэдтүгэй
Өөртөө оршоохыг та мэдтүгэй!
Үйл оноохыг хорвоо мэдтүгэй
Үйлийн үрийг та мэдтүгэй
Үнэ хүндийг ухаан мэдтүгэй
Үлдэх мөрийг та мэдтүгэй!
Босго шалгуурыг амьдрал мэдтүгэй
Босох бүдрэхийг та мэдтүгэй
Буруу зөвийг бурхан мэдтүгэй
Буяныг даахыг та мэдтүгэй!
Төөрөг тавиланг тэнгэр мэдтүгэй
Төрсөн биеийг та мэдтүгэй
Төөрөх онохыг зүрх мэдтүгэй
Төгсөд хүрэхийг хайр мэдтүгэй!!!

Гэрэл зургуудыг Б.Эрдэнэтуяагийн “Нүүр ном”-оос авч сонирхуулав.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE