ГИХГ-ын албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүллээ

Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу үүрэг бүхий албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор багтаан өмнөх оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг өгсөн байх ёстой.

Энэ удаад ГИХГ-ын албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, нийтлэг гаргадаг зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар болон мэдүүлэг гаргагчийн үүрэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт, хариуцлагын тогтолцоо, оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт, хуулийн хугацаа, анхаарах асуудлын талаарх сургалт, арга зүйн заавар зөвлөмжийг тус байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас өгсний дагуу ГИХГ-ын Төвийн болон Орон нутаг дахь газрын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий  албан тушаалтнууд 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанаас өмнө 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн өгч хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Эх сурвалж: http://immigration.gov.mn

SHARE