Леди Гага гуяны архаг өвчнийхөө улмаас аялан тоглолтоо цуцлахад хүрэв

Америкийн алдарт поп дуучин бүсгүй Леди Гага гуя нь архаг өвчний улмаас тэсэхүйэ бэрх өвдөх болсон тул дэлхийг тойрсон ээлжит аялан тоглолтоо зогсооход хүрсэн тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Тэрээр Лондон, Парис, Берлин, Копенхаген, Рио Де Жанейро, Манчестер хотуудад тоглох концертуудаа цуцлахад хүрчээ.

Эмч нар түүнд гэрийн нөхцөлд эмчлүүлэхийг зөвлөсөн аж. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Леди Гага гуяны хурц өвдөлтийн улмаас эмнэлэгт хэвтэж байжээ. 2013 онд алдарт дуучин бүсгүй айлчлан тоглолтынхоо үеэр гуяны ясаа хугалсан бөгөөд тэр үеэс хойш өвчин нь үе үе сэдэрдэг болсон гэнэ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE