Нөгөөдүүл маань мөдхөн ингээд л гараад ирнэ дээ

Нөгөөдүүл гэдэг маань УИХ-ын гишүүд, УИХ-д нэр дэвшигчдийг хэлж байгаа юм. Дараагийн сонгууль 2020 онд болно. Хоёр жил гаруйхны хугацаа байна.

Ер нь бол өмнөх практикаас харахад сонгуулийн ажил 2018 оны сүүлчээс эхэлнэ. Тэгэхээр тун удахгүй гэсэн үг.

УИХ-д нэр дэвшиж сонгогдох гэж байга анэр дэвшигчид маань ёстой л хазахаас буцахыг хийж байж санал “зулгаадаг” юм. Ингэх нь тэдний ч буруу биш. Ингэсний хүчинд тодорхой тооны сонгогчийг өөртөө татах нь ойлгомжтой. Товчхондоо, ингэхээс өөр аргагүй. Хууль хийгээд бодит байдал нь тийм юм гээд хэлчихэд хэтийдэхгүй.

Магадгүй, тэд нэр дэвшээд, эсвэл тойрогтоо ажиллаад явж байхдаа заавал сонгогчийнхоо сэтгэлийг татах гэлгүй өөрийнхөөрөө байсан байж бас болно. Аливаа юм хоёр талтай гэдэг шүү дээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE