2009.10.6: ЭБЭХ-ний сайд Д.Зоригт: Монгол Улсын XXI зууны бүтээн байгуулалт цэцэглэх болно

Оюутолгойн гэрээнд 2009 оны аравдугаар сарын 6-нд ёслол төгөлдөр гарын үсэг зурж байв.

Тухайн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж гарын үсэг зурсан албан тушаалтнуудын нэг нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт юм.

Тэрээр гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр “…Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Засгийн газар энэ гэрээг байгуулахыг зөвшөөрсний дагуу гарын үсэг зурсан. Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээгээр хүлээсэн эрх үүргийн хүрээнд энэ гэрээ байгуулагдсан гэдгийг онцлон тэмдэглэе. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш 3000 гаруй ажлын байр бий болж, дэд бүтэц хөгжинө. Оюутолгой төслийн араас Тавантолгой төсөл залган, бусад төслүүд хэрэгжиж, Монгол Улсын XXI зууны бүтээн байгуулалт цэцэглэх болно” гэж мэдэгдэж байлаа.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE