Улсын харцага Г.Ганхуяг: Авахаасаа өгөх нь ерөөлтэй

Улсын харцага Ганзоригийн Ганхуяг АСА циркт болсон 16 бөхийн халз барилдааны үеэр Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэнд сэтгэлийн хандив болгож 500 мянган төгрөг өгсөн юм. Тэрээр “Хүнийг ядарч тэвдэхэд нь өгсөн арав, таван төгрөг.. аяга хоол ч алт шиг үнэтэй байж сэтгэлийн хүч өгдөг. Бөхчүүд дэмжлэг авдаг. Авч байсан шигээ өгч туслаж сурах л хэрэгтэй. Гурав байхад нэгийг нь өгчихөд амьдралд нээх мэдэгдэхгүй болоод л байдаг. Хожим үр хүүхдүүдэд маань буян нь хэд үржиж ирэхийг таашгүй. Авахаасаа өгөх нь ерөөлтэй” гэлээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE