Биткойны ханш ганцхан хоногийн дотор 25 хувиар уналаа

Урьд өдөр нь 13.5 мянган ам.долларын үнэтэй байсан биткойн криптовалютын ханш ганцхан хоногийн дотор даруй 25 хувиар унан 10.1 мянган ам.доллараар арилжаагдах болжээ. Үүнээс өмнөхөн Европын үнэт цаасны зах зээлийг хянах газрын дарга Стивен Мейжор “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө, “хөрөнгө оруулагчид биткойнд зарцуулсан бүх мөнгөө алдахад бэлэн байхад илүүдэхгүй. Учир нь хэт савладаг өөрчлөмтгий ханштай биткойныг валютын хувьд хэрэглэх боломжгүй, тэр ч бүү хэл утгагүй” гэж мэдэгдэж байсан юм.

БНСУ биткойныг хориглоно гэсэн мэдээллийн дараа тус криптовалютын ханш энэ сарын 11-ний дотор даруй 11 хувиар унаж, тэр өдрөөс хойш хурдтай үнэгүйдэж эхэлсэн ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE