Д.Дамба-Очир Дундговийг, Лу.Болд Баянхонгорыг “усалж” эхлэв

Н.МАРГАД

2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон хүмүүсийн бүрэн эрхийн хугацаа талдаа орох дөхөж байна. Гэсэн ч зарим гишүүн 2020 онд нэр дэвших тойргоо “усалж” эхлэв. Тойрог усална гэдэг байн байн очиж, бас тухайн тойргийн зарим асуудлыг шийдэхийг хэлдэг. Ер нь бол “Би эндхийн хүн гэдгээ ойлголоо” гээд л гүйгээд очно гэсэн үг юм. Товчхондоо, нэр бүхий зарим гишүүн 2016 оны сонгуульд өрсөлдсөн тойргоо 2020 онд солихоор болсон байна.

Эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир саяхнаас Дундговь аймагт ажиллаж эхэлсэн байна. Д.Дамба-Очир гишүүний аав нь Дундговийнх гэнэ.

Мөн УИХ-ын гишүүн Лу.Болд өнгөрсөн жилээс эхлээд Баянхонгор аймагт байн байн очих болсон байгаа юм. Аав нь бас л тэр нутгийнх.

Харин тэдний энэ алхам зарим хүнд таалагдахгүй нь тодорхой юм. Дундговь ганцхан тойрогтой. Түүн рүү нь зүтгэж эхэлсэн Д.Дамба-Очирт Б.Наранхүү дургүйцэж таарна. Лу.Болдын очсон тойрог нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарынх байгаа. Тэгэхээр Г.Занданшатар уурлаж таарна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE