Б.Наранхүүгийн оронд Кёкүшюзан Д.Батбаяр нэр дэвших үү?

Эрхэм гишүүн болсноосоо хойш Төрийн ордонд тун цөөхөн морилж, чуулгандаа бараг суугаагүй Б.Наранхүүг эргүүлэн татах асуудал өнгөрсөн оны сүүлчээр яригдсан. Үүнийг хуульчид хөндсөн байгаа юм. Тэд тайлбарлахдаа “…Б.Наранхүү гэдэг хувь хүний тухай ярьж байгаа юм биш. Ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдчихоод ажлаа хийдэггүй гишүүн байж таарахгүй гэдэг зарчмын асуудал ярьж байна” гэсэн юм.

Тиймээс энэ талаар Үндсэн хуулийн цэцээс Б.Наранхүүд халтай шийдвэр гаргачихаж магадгүй  гэцгээж байна. Үүнтэй зэрэгцээд “…Хэрвээ Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс татчихвал Дундговьт нэр дэвших дараагийн хүн хэн байх вэ” гэдэг асуулт АН-ынхны дунд албан бусаар яригдаад эхэлжээ. Б.Наранхүүгийн эзгүй орхих тойрогт Кёкүшюзан Д.Батбаяр нэр дэвшиж магадгүй гэх мэдээлэл чих дэлсэв. Учир нь Кёкүшюзан Д.Батбаяр саяхан Дундговь аймгаас АН-ын ҮЗХ-ны гишүүн болсон байна.

Тэрээр Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаа болох макүүчид хүрсэн анхны монгол бөх юм. Сүмогоос зодог тайлсныхаа дараа 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE