УИХ-ын сонгуулийг утааны улиралд хийе

С.Санаа

Энэ бол хэрэгтэй санаачилга юм. Юу гэвэл, одоогийн УИХ тарж магадгүй нөхцөл байдал нэгэнт үүсээд байгаа. Ерөнхийлөгч цагаан сарын дараа УИХ-ыг тараах санаачилга гаргана гэж мэдэгдсэн. Үүнийг нь дэмжих гишүүд АН-аас ч, МАН-аас ч гарахаао байгаа. Тэгэхээр энэ УИХ хугацаанаасаа өмнө тарах магадлал өндөр гэсэн үг. Гэлээ гээд нэгэнт гаргаж буй санаачилга болоод шийдвэрийг ажил хэрэгч, үр дүнтэй болгоё гэвэл дараагийн сонгуулийг нь 2019 оны өвөл 11, эсвэл 12 сард зарлах хэрэгтэй юм. Ингэж гэмээнэ УИХ-д нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр гэж баахан хошгируулсан худал амлалт өгөхөө больж, утааны эсрэг бодитой ажил олныг хийх болно. Тэртэй тэргүй Монголын бүх тэрбумтан сонгуульд нэр дэвшдэг шүү дээ. Тийм болохоор орон сууцыг блок блокоор нь, утаагүй зуух, цахилгаан халаалт, тэр байтугай суурьшлын шинэ бүсийг байгуулаад өгсөн ч тэд хотойхгүй. Тэгээд хамаг байдгаа утааны эсрэг зориулж, сэтгэл зүтгэл гаргасныг нь сонгоё л доо.
Тийм ээ, энэ бол хэрэгтэй санаачилга шүү.

Эх сурвалж: news1.mn

SHARE