М.Зоригт: Хүрэлсүхийн зориг мохоогүй байна

С.САНАА

УИХ-ын гишүүн асан М.Зоригт Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзжээ. Энэ хоёр эрхэм Сүхбаатар аймгийнх гэдгээрээ сүрхий нутгархдаг гэж байгаа. Тэрээр Ерөнхий сайдтай уулзаж гарч ирээд “…Хүрэлсүх сайдад олны үгийг дайж шудрага ёсны түүчээ болж яв, маш их найдлага тавьж байгааг нь дамжуулав. Өөрөөсөө олны өмнө ил нээлттэй байгаарай, олонтой хүн хэд 100 дахин хүчтэй, дэмжлэгтэйг захив. ‪Миний мэдэх Хүрэлсүхийн зориг мохоогүйг мэдрээд гарч ирэх сайхан байлаа” гэж “нүүр ном”-доо бичжээ.

Тэрээр өнгөрсөн зун, наймдугаар сард АТГ-аас мэдээлэл хийж У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан гэж мэдэгдсэний дараа “…Би АТГ-ын мэдээлэлд итгэхгүй байна, Хүрэлсүх тэгэх хүн биш. Монголд ер нь юу л болоод байна даа” хэмээн жиргэж байсан юм.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE