Су.Батболд: Улаанбаатарын утааг бууруулахад 15-20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй

Б.БАЯР

Улаанбаатарын утаа эхэлсэн. Өнөөдөр /2017.12.6./ бүр их байна. Жил бүр гамшгийн хэмжээнд яригдаж, төсөв, төслийн өч төчнөөн тэрбум төгрөгийг цацдаг ч өнөө хэр нь үр дүн гараагүй л байна.

Тэгвэл хэд хоногийн өмнөөс Улаанбаатарын утаатай бүсэд ажилласан Улаанбаатар хотын дарга Су.Батболд утааны талаар хэвлэлд ярьжээ. Тэрээр “…агаарын бохирдлыг бууруулах нь хамгийн түрүүнд маш их хөрөнгө, цаг хугацаа  шаардсан ажил. Яг өнөөдөр, маргааш шийдчих асуудал биш. Мэргэжлийн байгууллагуудын тооцоолж гаргаснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 15-20 тэрбум төгрөг шаардлагатйа гэж үзэж байгаа юм” гэжээ. Түүний хэлснээс үзвэл Улаанбаатар хэдэн жилдээ утаанаас сална гэвэл гонжийнжоо юм байна. Харин хэлсэн мөнгийг нь шийдвэл хэзээ ч юм утаанаас ангижрах бололтой.

Ер нь бол бодит байдал ийм л байгаа юм. Утаанаас салах яг шийдсэн гарц, гаргалгаа манай төрд алга.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE