Нарны аймгаас гарсан “Вояжер-1”-ийн хөдөлгүүр 37 жилийн дараа дахин ажиллажээ

 

 

Сансар огторгуйд 40 жилийн турш нисч буй “Вояжер-1” хөлөгдэлхийгээс хамгийн алслагдсан хүний гараар бүтсэн объект билээ. Тус сансрын хөлөг Хьюстон дахь “NASA”-гийн төвтэй байнгын холбоотой байсаар өнөөг хүрчээ. Гэвч сүүлийн жилүүдэд “Вояжер-1” хөлөг онгоцны радио антенныг дэлхий рүү чиглүүлдэг бага хүчин чадалтай хөдөлгүүрийн ажиллагаа эрс муудах болсон аж.

Иймд “NASA”-гийн инженерүүд 37 жилийн өмнө “Вояжер-1”-ийг Санчир, Бархасбадь гаригуудыг тойрох манёвр хийх үед л ажиллаж байсан нэмэлт хөдөлгүүрийг дахин ажиллуулахаар шийджээ. Ингээд, өнгөрсөн сарын 27-нд Хьюстоноос сансрын хөлөг рүү нэмэлт хөдөлгүүрийг асаах радио дохио илгээсэн байна. Хариу дохио 19 цаг 35 минут явсаар “NASA“–гийн антеннд ирсэн бөгөөд энэ нь нэмэлт хөдөлгүүр ажиллаж эхэлснийг илтгэж байгаа ажээ.

1977 оны есдүгээр сарын 5-нд хөөрсөн “Вояжер-1” хөлөг секундэд 17 км зам туулсаар 2013 оны есдүгээр сарын 12-нд Нарны аймгийн хязгаараас гарсан бөгөөд өдгөө Нарнаас 20 гаруй тэрбум км холджээ. Харь гаригийнхан таарч болзошгүй хэмээн “Вояжер-1”-ийн бүхээгт Дэлхийн байрлалыг зааж, хэд хэдэн дүрс, авиа бичсэн алтан хавтан бэхэлсэн билээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.Сансар

SHARE